Дорнод аймгийн Сэргэлэн сумын Очирхүрээ багийн ”Бүдүүн-Өлийн Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 28 км, сумын төвөөс зүүн урд зүгт 47 км/-т Ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12 сарын 26-ны өдрийн 07:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход тус аймгийн Хэрлэн сумаас Цагаан-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн У-ийн “Ниссан Патрол” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 10 минут ажиллаж татан гарган, иргэн Х-ийн “Портер” загварын ачааны автомашин /2 зорчигчтой/, Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ цасанд суусан байсныг 20 минут ажиллаж тус тус татан гаргасан.
Мөн Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хороо, “Гурвын гүүр” гэдэг газар автомашин цасанд суусан гэх дуудлагыг 12 сарын 26-ны өдрийн 03:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У /33 настай, эрэгтэй/ нарын 6 хүн, /үүнээс 2 хүүхэд/ “Тоёота Гранд марк-2” загварын суудлын автомашинтай цасанд суусан байсныг 20 минут ажиллаж татан гаргасан.
АДМИН








Нийгэм







