Dark Light
Нийгэм | 2022-12-27

"Нэгдүгээр сард Эрээн-Замын-Үүдийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээнэ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын Эрээний хил нээгдэх тухай болон боомтуудын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр: "2023 оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн зорчигч тээврийн боомтуудын шат дараатай нээх шийдвэр гарсан. Хоёр талын бэлтгэл ажил хангагдсан тохиолдолд Эрээн-Замын-Үүдийн боомт зорчигчийн хөдөлгөөнийг нээх ажил явагдана. Монгол улсын хуурай газраар Өвөр монголтой 14 боомтоор хиллэдэг. Үүнээс одоогийн байдлаар бараа солилцоо хийдэг 13 боомт байна. 14 дэх боомт буюу Хавирга боомтыг нээх асуудлаар санал солилцсон. Бэлтгэл ажил хангагдсаны дараа 14 боомт шат дараатайгаар нээхээр төлөвлөж байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19