Dark Light
Нийгэм | 2022-12-28

Оюуны өмчийн Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Оюуны өмчийн Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр /2022.12.27/боллоо. Тус Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахалдаг бөгөөд энэхүү Зөвлөл нь оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх талаар бодлогын зөвөлгөө өгөх,  оюуны өмчийг хөгжүүлэх, инновацыг нэвтрүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах зэрэг үүргийг хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой.

Анхдугаар хурлыг Оюуны өмчийн Үндэсний зөвлөлийн дэд дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нээж үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газраас оюуны өмчийн эрхийн хамгаалалтын системд хиймэл оюун ухаанд суурилсан технологи нэвтрүүлэх, оюуны өмчийн хараат бус, кодлогдсон технологийн дагуу бүртгэж эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх, шинэ мэдлэг, патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, судалгаа, шинжилгээ, шинэ санаа, оюуны бүтээл, брэндэд тулгуурласан, гадаад зах зээлд чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийг баримтлан урт хугацааны баримт бичигтээ тусган, хэрэгжилтийг хангахаар ажиллаж байгаа талаар Зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Дээрх зорилтыг  хэрэгжүүлэхэд оюуны өмчийн талаар салбар хоорондын болон төр, хувийн хэвшлийн уялдааг хангах, оюуны өмчийн эдийн засгийн эргэлтийг дэмжих, өмчийн эрхийн хамгаалалтын системд хиймэл оюун ухаанд суурилсан технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудалд тус Зөвлөл нэн тэргүүн анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.

Урт хугацааны баримт бичигт тусгагдсан ажлаас эхний үе шатны ажлууд хийгдэж эхэлж байгаа бөгөөд тухайлбал, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дэмжлэгээр 2023 онд аж үйлдвэрийн  өмчийн удирдлагын болон цахим мэдүүлгийн системийг үүлэн технологид шилжүүлэх, үйл ажиллагааны найдвартай, тасралтгүй байдлыг ханган, шинэ технологи нэвтрүүлэх  ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Энэ нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтой зүйл бол патент, түүний эзэмшигчийн талаарх мэдээллийг ил тод болгох ба мэдээлэл нь ил тод болсоноор хуулийн этгээд, хөрөнгө оруулагч цахим сангаас хайлт хийх, патент, гэрчилгээ эзэмшигчтэй холбогдон хөрөнгө оруулах, үйл ажиллагаандаа дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр ашиглах бүрэн боломжтой болно. Мөн түүнчлэн газар зүйн заалт нь  маркетингийн хүчтэй хэрэгсэл, орон нутгийн ноу-хау, уламжлалт мэдлэгийн хамгаалалт болж үйлдвэрлэгчдэд чанартай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн борлуулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, орон нутгийг хөгжүүлэх, орон нутгийн соёл, байгалийн баялгийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх олон талын ач холбогдолтой байдаг.

Энэхүү хурлаар Оюуны өмчийн газрын дарга бөгөөд тус Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Элбэгсайхан “Оюуны өмчийн Үндэсний зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г танилцуулан, төлөвлөгөөны төслийг батлан хэрэгжүүлэхийг гишүүд дэмжлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10