Dark Light
Нийгэм | 2022-12-28

Он солигдох мөчид "Нарны галт тэрэг"-ийг аялуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар төмөр зам тусгай хөтөлбөртэй аяллуудыг зохион байгуулж эхэллээ. Энэ удаа шинэ жилийн баяраар "Санта Клаус" хүүхдийн галт тэргийг Улаанбаатар-Дарханы чиглэлд аялуулж байна. Уг аяллыг  Зорчигч тээврийн алба, Зорчигчийн вагон депо, Зорчигч тээврийн төв, Аялал жуулчлалын төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аялалд  Зорчигчийн вагон депо, Зорчигч тээврийн төвийн 13 ажилтан 30 хүүхдийн хамт оролцож байна. Аялалд гарахын өмнө өвлийн өвгөн морилон ирж хүүхдүүдэд бэлэг гардуулан өгсөн нь баярлаж хөөрсөн багачуудад гэнэтийн бэлэг боллоо. Аяллын үеэр хүүхдүүд эцэг эхийн хамт Дархан хотоор аялж, Хүүхдийн төмөр замд зочлох юм. Улаанбаатар төмөр замын зүгээс он солигдох мөчид "Нарны галт тэрэг"-ийг мөн аялуулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10