Dark Light
Нийгэм | 2022-12-28

“Керамик эдлэл урлаач”-аар суралцсан 14 хүмүүжигчид гэрчилгээ гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд “Керамик эдлэл урлаач” мэргэжлээр суралцсан анхны 14 хүмүүжигчид Чадамжийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт 2022 оны 12 дугаар сарын 23-нд боллоо.

Хорих ял эдлүүлэх албаны Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс хоригдлын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгэмшүүлэх ажлыг үр дүнтэй явуулах, хоригдолд хөдөлмөрийн дадал, мэргэжлийн боловсрол олгох, Хорих байгууллагад 1980 иад оноос хойш тасраад байсан керамикийн үйлдвэрлэлийг сэргээх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох саналыг тавьсны дагуу 2020 оноос эхлэн судалгаа хийж, тус онд 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт “Керамик сургалтын төв”-ийг байгуулсан. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт сүрьеэгээр өвдсөн хоригдлуудыг эмчилж, эдгэрсний дараах хяналтад 6 сараас 2 жил хугацаанд байдаг онцлогийг харгалзан уг хорих ангийн сонгон сургалтыг эхлүүлсэн.

Түүнчлэн сургалтын чанар, суралцагчдын чадавхыг сайжруулахад анхаарч сургалтыг зохион байгуулан явуулж буй багш, дэд ахлагч Т.Шинэ-Цэцэгийг Боловсролын их сургуулийн “Багшлах эрхийн сургалт”-ад хамруулан багшлах эрхийг олгосон. 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд “Керамик эдлэл урлаач” мэргэжлээр шинэ анги нээж, Боловсролын үнэлгээний төвд хандсанаар 2021 оноос албан ёсны “Чадамжийн гэрчилгээ” олгох эрхээ авсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10