Dark Light
Нийгэм | 2022-12-28

Тэрхийн голын мөсөнд цөмөрч суусан автомашиныг гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Тариат сумын Тэрх баг, “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 194 км, сумын төвөөс хойд  зүгт 30 км /-т Тэрхийн голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 12 сарын 27-ны өдрийн 14:25 цагт /14:52 цагт/ хүлээн авсан. Тус сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 30 км замыг туулан 15:58 цагт очиход Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цахир сумын чиглэлд зорчин явсан иргэн О-гийн “Приус 20” загварын /4 зорчигчтой/ суудлын автомашин Тэрхийн голын мөс цөмөрч суусан байсан тул 20 минут ажиллан татан гаргаж хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10