Dark Light
Нийгэм | 2022-12-28

Монгол улсын иргэд визгүй зорчих орнууд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын иргэд бүх төрлийн паспортаар гадаадын 25 улс руу 14-90 хоног ВИЗГҮЙ зорчих эрхтэй. 

1. Аргентин - 90 хоног

2. Барбодос - 90 хоног

3. Беларусь - 90 хоног

4. Бразил - 90 хоног

5. Чили - 90 хоног

6. БНХАУ - 30 хоног

7. Куба - 30 хоног

8. Эквадор - 90 хоног

9. Макао - 90 хоног

10. Хонконг - 14 хоног

11. Израйль - 90 хоног

12. Казакстан - 90 хоног

13. Киргиз - 90 хоног

14. Лаос - 30 хоног

15. Малайз - 30 хоног

16. Перу - 90 хоног

17. Филлипин - 21 хоног

18. ОХУ - 30 хоног

19. Серби - 90 хоног

20. Сингапур - 30 хоног

21. Тайланд - 30 хоног

22. Турк - 30 хоног

23. Уругвай - 30 хоног

24. Узбекистан - 30 хоног

25. Украйн * - 90 хоног /Албан ёсны урилгатай тохиолдолд/

Монгол Улс болон Украин Улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлагатай.

Бусад хөнгөлөлтийн тухай:

- Монгол Улсын иргэдэд АНУ руу 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно.

- Их Британи улсад 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгоно.

- Канад улс руу энгийн паспорттой иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттой иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз тус тус олгоно.

- Японы Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгох шийдвэр гаргасан байдаг.

- Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд Швейцар руу 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгох нөхцөл хүчин төгөлдөр үйлчилдэг байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10