Dark Light
Нийгэм | 2022-12-29

Монгол лам нар “Асралын аян 4” хүмүүнлэгийн аяныг зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Монгол лам нарын чуулган" фейсбүүк группээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Асралын аян 4” хүмүүнлэгийн аяныг өнөөдөр зохион байгууллаа. Тус аян нь энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийслэл хот, орон нутаг, гадаад улс оронд шавилан суугаа олон лам хуврагууд хандив өргөж оролцдог бөгөөд үндэсний тусгаар тогтнолын баяраар уламжлал болгон зохиодог байна. 

Энэ удаад тэд хүнд өвчтэй гурван иргэнд мөнгөн тусламж  үзүүлж,  БГД-ийн Тохижилт үйлчилгээний ажилчдад хүнс болон дулаан бээлий, зарим ажилчдад эмчилгээний төлбөр хандивлалаа. 

Ташрамд сонирхуулахад 2019 онд Коронавируст халдвар гарсантай холбоотойгоор “Асралын аян” хүмүүнлэгийн үйл ажиллагаагаар  20'000'000 төгрөг болон бээлий, маск зэргийг УОК-т хандивласан бол 2020 онд Улаанбаатар хотын дүүргүүдэд хөл хорионд орсны улмаас  хоол хүнсний дутагдалд орсон 300 гаран айл өрхөд  хүнс тарааж мөн  УОК-т бэлэн мөнгө, маск бээлий зэргийг хандивласан аж. Мөн өнгөрсөн жил Эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай байгаа 21.5 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотын  11 эмнэлэг буюу ЭХЭМҮТ, БГД-ийн Хүүхдийн эмнэлэг, СХД-ийн Хүүхдийн эмнэлэг,  Түлэнхийн төв, Улсын гурав дугаар төв  эмнэлэг , Улсын нэгдүгээр төв  эмнэлэг, ЧД-ийн Эрүүл мэндийн төв, Өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Хүрээ амаржих газар болон  Багануур  дүүргийн эмнэлэгт  хандивлаж байжээ.   

    

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10