Dark Light
Нийгэм | 2022-12-29

"МУ-д орчин цагийн дипломат алба байгуулагдсаны ойн баярын мэндийг хүргэе"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: 

"Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний болон Монгол Улсад орчин цагийн дипломат алба байгуулагдсаны түүхт 111 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Зуун арван нэгэн жилийн тэртээх өвлийн эхэн сарын тэсгим хүйтэн өдрүүдэд үе, үеийн эх орончдын үнэлж барамгүй их хичээл зүтгэлийн үр дүнд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын амжилт баталгаажиж, монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан билээ.

Богд хаант Засгийн газар байгуулагдсан даруйдаа орчин цагийн анхны 5 яамыг байгуулсны нэг нь Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч Яам байв. Тус яамны анхны сайдаар Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гарамгай удирдагчдын нэг Эрдэнэ дайчин хошой чин ван М.Ханддоржийг тохоон томилсноор монголын орчин цагийн дипломат албаны түүхэн замнал эхэлдэг.

Бидний өвөг дээдэс олон зууны тэртээгээс гадаад бодлого, дипломат ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, Монголын Эзэнт Гүрний үед гадаад улстай харилцах асуудлыг “төрийн алтан аргамж” хэмээн нэрийдэж ирсэн байдаг. Энэхүү төрийн дипломат албаныхаа баялаг түүх, өв уламжлалыг ямагт санаж, алтан аргамжааныхаа цаглашгүй өвийг хойч үедээ хүргэж, хадгалж явах нь Та бидний ариун нандин үүрэг юм.

МОНГОЛ УЛС МИНЬ ҮҮРД МАНДАН БАДРАГ"


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10