Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл, урлагийн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн уран бүтээлчдийг төрийн дээд цол, одон медалиар шагналаа.
Шагналыг Соёлын дэд сайд М.Батбаяр гардууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
• Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн инспектор, хөгжимчин Мөнхөөгийн Энхтөр
• Улсын Филармонийн Морин хуурын чуулгын хөгжимчин Баасанжавын Алтантуул
Алтан гадас одонгоор
• Улсын Филармонийн хөгжмийн нярав, Морин хуурын чуулгын хөгжимчин Хажидсүрэнгийн Лханаасүрэн
Хөдөлмөрийн хүндэт медалиар
• Улсын Филармонийн Морин хуурын чуулгын хөгжимчин Хадхүүгийн Батзаяа
• Улсын Филармонийн Морин хуурын чуулгын хөгжимчин Агваанцэрэнгийн Жамбалсүрэн
Мөн Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн, Монгол Улсын Засгийн газрын шагнал
“Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
• Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын урлаг, уран бүтээлийн хэлтсийн Тайз циркийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Энхбатын Дэлгэржаргал
Соёлын яамны Жуух бичгээр
• Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын урлаг, уран бүтээлийн хэлтсийн Дүрслэх, дизайн урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Мөнхбаатарын Түмэнжаргал нарыг тус тус шагналаа.
АДМИН








Нийгэм







