Dark Light
Нийгэм | 2022-12-30

СЭМҮТ нийт ажилтнууддаа 13 дахь сарын цалин олголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв нь сүүлийн хагас жилийн ажлаа дүгнэж, хамт олноороо амжилттай ажилласны үр дүнд 2022 оны гүйцэтгэлийн санхүүжилтийн орлогоосоо нийт ажилтнууддаа 13 дахь сарын цалин олголоо.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд улсын эмнэлгүүд төсөвт байгууллагын тогтолцооноос 100% гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжээд байгаа билээ.

Гүйцэтгэлийн санхүүжилтийн шинэ тогтолцоо нь эмнэлгийн бие даасан байдлыг дэмжих, эмчилгээ, оношилгоондоо шинэ арга технологийг нэвтрүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлэх, үйлчлүүлэгч төвтэй, чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг үзүүлэх, ажилтан албан хаагчдынхаа цалин хөлсийг нэмэх, урамшуулах боломжийг бүрдүүлж өгч байна.

Ийнхүү СЭМҮТ-ийн хамт олны хичээл зүтгэл, хамтын ажиллагааны үр дүнд сүүлийн хагас жилийн гүйцэтгэлийн санхүүжилтийн орлогоос 54 хүртэлх хувийн үр дүнгийн урамшуулалыг нийт ажилчдадаа олголоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10