Dark Light
Нийгэм | 2023-01-01

Баянхошуу, Налайх орчимд агаар "Маш их бохирдолтой" байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн агаарын чанарын индексийн 10:00 цагийн хэмжилтээр өнөөдөр МҮОНРТ, Баянхошуу, Налайх орчимд агаар "Маш их бохирдолтой" байгаа бол нэгдүгээр хороолол орчимд "Их бохирдолтой" байна.

Түүнчлэн Нисэх, Толгойт, Дамбадаржаа, Хайлааст, Шархад орчмоор агаарын чанар "Бохирдолтой" байгаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байгааг илтгэж байна.

РМ10 тоосонцрын хүлцэх хэмжээ 100, РМ2.5 тоосонцрын хүлцэх хэмжээ 50 байдаг. Гэтэл Баянхошуу орчимд РМ10 тоосонцор хүлцэх хэмжээнээс бараг тав дахин их, РМ2.5 тоосонцор 9 дахин их байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10