Dark Light
Нийгэм | 2023-01-02

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023.1.2, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 11

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР

ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2023.1.2, Даваа гараг

Наран ургах шингэх: 08.42-17.10

Үс засуулбал: Эрхтэн хурц болно

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10