Dark Light
Нийгэм | 2023-01-03

Баярын өдрүүдэд 700 орчим хүүхэд цана, чарганаас унаж гэмтжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрөгч баярын өдрүүдэд ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 1024 иргэн үйлчлүүлснээс цана, чарганаас унаж гэмтсэн хүүхэд 69 хувийг эзэлж байна. 

Цана, чаргаар гулгахдаа дараах зөвлөмжийг анхаарна уу.

-Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах

-Замын голд зогссон бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй зам чөлөөлөх

-Чаргаар гулгахдаа байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх

-Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй

-Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах 

-Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй байх 

-Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй байх 

-Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19