Dark Light
Нийгэм | 2023-01-03

“Буянт-Ухаа-2”-т 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг  ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Тодруулбал: Хан-Уул дүүргийн 21 дүгээр “Буянт-Ухаа-2” цогцолборт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, камержуулалтын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо. 

Тус сургуульд хамран сурах тойргийн буюу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны суралцагчид хамрагдах бөгөөд ерөнхий боловсролын 163 дугаар сургууль болж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “ВИШНДЕВЕЛОПМЕНТ” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10