Засал хийх нэрээр удаа дараа охид, эмэгтэйчүүдийг хүчиндсэн гэх агуулга бүхий мэдээлэл цахим орчинд тархаад буй.
Уг асуудалтай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас тодруулахад:
"Одоогоор тус асуудалтай холбоотой иргэнээс гомдол ирээгүй байна. Харин тухайн лам Эрүүгийн цагдаагийн албанд өөрийнх нь нэр хүндэд халдсан, хохирогч эмэгтэй мөнгө өгөхийг шаардаж дарамталсан хэмээн гомдол гаргасан. Гомдол гаргагч нэр хүндтэй холбоотой асуудал учир олон нийтэд мэдээлэхгүй байх хүсэлт гаргасан учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээлээ.
АДМИН








Нийгэм







