Dark Light
Нийгэм | 2023-01-04

Хөвсгөл нуурын мөсөнд машин цөмөрч 1 хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цаг 24 минутад Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 4 дүгээр баг, Сантын даваа гэх газарт “Нуурын мөсөн дээгүүр автомашинтай явж байхад мөс цөмөрч автомашин живж, зорчиж явсан хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад иргэн “Э” нь УАЗ Фургон маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явахад нь мөс цөмөрч, зорчиж явсан 49 настай, эрэгтэй “Э” гэгч нь автомашинтайгаа живж нас барсан, хамт зорчиж явсан 16 настай, эрэгтэй “Т” болон жолооч 50 настай, эрэгтэй “Э” нар нуурын уснаас гарсан, биеийн байдал хэвийн байна. Одоогоор тус аймгийн Онцгой байдлын байгууллагаас эрэн хайх ажиллагааг явуулж байна. 

Иймд жолооч, зорчигч та бүхэн гол, нуур, цөөрмийн мөсөн дээгүүр зорчихгүй байх, замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, баталгаатай зам, гүүрээр зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10