Нүүрсний хулгайн асуудлаар АТГ, ТЕГ, ЦЕГ хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, төрийн өмчит хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авахтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийсэн талаар зарим эх сурвалжууд мэдээллээд байгаа юм.
Бид энэ асуудлаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад,
Нүүрсний хулгайн гэх хэргүүдэд холбоотой байж болзошгүй этгээдүүдийг шалган тогтоох ажил үргэлжилж байгаа. Шалгалтаар хэд хэдэн обьектод нэгжлэг хийсэн. Мөрдөн байцаалтын нууцад хамаарах учраас хэний хамаарал бүхий обьектод нэгжлэг хийсэн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.
АДМИН







Нийгэм




