Dark Light
Нийгэм | 2023-01-04

Шинэ Зеланд Хятадаас ирсэн зорчигчдоос шинжилгээ шаардахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-д коронавирусийн халдвар эрчтэй нэмэгдэж байгаа үед зарим улс орнууд Хятадаас ирсэн зорчигчдоос ковидын халдвар аваагүйг батлах шинжилгээний хариу шаардаад байгаа юм. Харин Шинэ Зеланд улсын Засгийн газар Хятадаас ирж буй зорчигчдоос ковидын шинжилгээний сөрөг хариу шаардахгүй хэмээн мэдэгджээ.

Шинэ Зеландын Ковид-19 цар тахал хариуцсан яамны сайд Аеша Верраль Хятадаас ирсэн зорчигчид нийгмийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулах эрсдэл бага бөгөөд халдварын тоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах боломж хомс гэж үзсэн байна. Австрали, Их Британи, Америк зэрэг улс орнууд халдвар нэмэгдэх эрсдэлтэй тул коронагийн шинжилгээний сөрөг хариуг Хятадаас ирсэн зорчигчдоос шаардаад байгаа юм.

Бээжин эдгээр орнуудын үйлдлийг ялгаварлан гадуурхсан шинжтэй үйлдэл хэмээн зэмлэн буруутгажээ. Европын Холбооны гишүүн 27 орон лхагва гарагт уг асуудлаар хуралдахаар төлөвлөсөн байна. 

Эх сурвалж: Al Jazeera


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19