Өргөө амаржих газрын гадна эх машиндаа амаржсан гэх асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодрууллаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Төрөх эхийн тухайн төрөлтийн хоёрдугаар үе шат явагдаж байсан учраас ямар ч тээвэрлэх боломжгүй тухайн байгаа газар нь түргэн тусламжийг үзүүлсэн. Үүний дараа эмнэлэг рүү оруулж, дараагийн шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн. Бичиг баримтын асуудал дээр тухайн төрөх эх орж ирээгүй учраас ямар ч хүнээс бичиг баримт асуух нь зүй ёсны шаардлага. Хэрэв тухайн нөхөр эхнэртэйгээ орж ирсэн тохиолдолд нөхцөл байдал өөр байх байсан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудал дээр хариуцлага тооцсон зүйл байхгүй. Эх баригчийн тухайн үеийн харилцаа хандлагын асуудал яригдаж байгаа. Хариуцлага тооцно. Харилцаа хандлагын асуудал манай дээр байгаа үүнийг засаж, зарлуулахын тулд ажиллаж байна. Бүх зүйлийг ганц, хоёр эмчийн алдаанаас болоод салбараар нь тэгж үнэлж болохгүй" гэв.
АДМИН








Нийгэм







