Энэ оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Сантын үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 175 км, сумын төвөөс зүүн зүгт 65 км/-т Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан автомашин мөс цөмөрч харамсалтай байдлаар 1 иргэн амь насаа алдсан байна.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 9 алба хаагч ажиллаж нуурын эргээс 32 метрийн зайд шумбалт хийж, цөмөрсөн автомашинаас осолдсон нэрвэгчдийг цогцсыг гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн 4 метрийн өргөнтэй 8 метрийн урттай мөсийг гудамлаж, усанд живсэн автомашиныг 5 метрийн гүнээс татан гаргасан байна. Гол мөрний ус гүйцэд хөлдөөгүй тул ИРГЭДИЙГ зорчихгүй байхыг ОБГ-аас анхааруулж байна.


АДМИН








Нийгэм







