Өнгөрөгч оны 12-р сарын 28-ний өдөр Франц улсад ажиллаж амьдардаг Монгол иргэд уулзаж баярлах үеэр иргэн Г.Ган-Очир агсам тавьж, өөрт нь шаардлага тавьсан эмэгтэйг зодсон гэх мэдээлэл нийгмийн цахим сүлжээнд гарсан.
Уг асуудалтай холбогдуулан Гадаад хэргийн яамнаас тодруулахад:
БНФУ-д оршин сууж байсан Монгол Улсын иргэн Г.Ган-Очир нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас хорих ял шийтгэгдсэн тухай Францын эрх бүхий байгууллагаас мэдэгдсэн.
Хэргийг Францын хууль хяналтын байгууллага шалган шийдвэрлэж, хорих ялыг эдлүүлж эхэлсэн бөгөөд хувь хүний мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжгүй байна гэв.
АДМИН








Нийгэм







