Цагдаагийн байгууллагад энэ оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт "Хойлог шувуу тээвэрлэж явна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад тус аймагт оршин суух хаягтай 35 настай эрэгтэй Ж гэгч нь ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны хойлог шувууг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.
АДМИН








Нийгэм







