Dark Light
Нийгэм | 2023-01-05

Гадаад орчны цацрагийн хяналтыг төхөөрөмжийн тусламжтайгаар илрүүлэх боломжтой боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн  Цацраг, химийн лаборатори нь “Атомтех 6101С” спектрометр багажаар орчны гамма болон нейтрон цацрагийг хэмждэг боллоо.

Тус багаж нь Беларусь улсад үйлдвэрлэгдсэн  бөгөөд  гамма цацрагийн шингээгдсэн тун ба тунгийн чадлыг өргөн хязгаард хэмжих, нейтроны урсгалын нягтыг хэмжих, цацраг идэвхт материал, иончлогч туяаны үүсгүүрийг богино хугацаанд илрүүлэх зориулалттай юм.

Ингэснээр гадаад орчны цацрагийн хяналтыг төхөөрөмжийн тусламжтайгаар илрүүлж, хүн амыг цацрагийн бохирдлоос хамгаалах боломж бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10