Энэ онд иргэн бүрдээ бэлэн мөнгө тараах болсныг Тайванийн ерөнхий сайд Сү Цэн Чан саяхан мэдэгджээ. Үүнийгээ улс орны эдийн засгийн өсөлтийн үр шимийг нийтээрээ хүртэх ёстой гэсэн зарчмаар тайлбарласан байна.
Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг тус улсын энэ салбараас олсон орлого 2021 онд 6.45 хувиар өссөн нь 2010 оноос хойших хамгийн өндөр өсөлт болжээ. 2010 онд Тайванийн хагас дамжуулагчийн экспортын орлого 10.25 хувиар өсөж байв.
Хэдийгээр 2023 онд өсөлт удаашрах төлөвтэй байгаа ч Тайванийн засгийн газар өнгөрсөн оны татварын орлогынхоо 380 тэрбум тайвань доллартой ($12.4 тэрбум) тэнцэх хэсгийг иргэдийн ахуй амьдралыг тэтгэхэд буцааж зарцуулахаар болжээ.
Энэ нь нэг хүнд 6,000 доллар ($195.61) оногдоно гэсэн үг юм.
“Эдийн засгийн өсөлтийн үр шимийг балчир хүүхдээс эхлээд настан буурлууд хүртэл бүх иргэд хүртэх ёстой. Бид үүнийг сар шинийн баяраар бэлэг болгон тараах төлөвлөгөөтэй байна” гэж ерөнхий сайд Сү өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
АДМИН








Нийгэм







