Dark Light
Нийгэм | 2023-01-05

Б.Энх-Од: Хумхаа өвчний халдвар авсан нэг энхийг сахиулагч нас барсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөд Судан улсад энхийг дэмжих ажиллагаанд явсан алба хаагчид хумхаа өвчний халдвар авсантай холбоотой асуудлаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Цэргийн төв эмнэлгийн дарга, Ерөнхий эмч, Хурандаа Б.Энх-Од нар мэдээлэл хийлээ.

Цэргийн төв эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Хурандаа Б.Энх-Од: 

Тэрээр: “Малари буюу Хумхаа өвчин шумуулнаас хүнд дамждаг. Африкийн бүхий л орнуудад шумуулын халдвар өндөр байдаг ба арван шумуулын нэг нь малари өвчний халдварын тээгч байдаг гэсэн судалгаа бий. Тээгч шумууланд хазуулсан тохиолдолд Малари гэх өвчнийг тусаж болдог. Манай цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр явахаас өмнө буюу ирснээс хойш малари өвчнөөс сэргийлэх эмийг 14 хоногийн хугацаатай нийт 58 удаа уудаг. Гэхдээ  эм уусан хэдий ч тухайн хүний биеийн дархлааны асуудлаас үүдэн тусах тохиолдол байдаг.

 Өнгөрсөн 12-р сард 850 хүнтэй батальон хүлээн авахад есөн энхийг сахиулагч малари өвчний халдвар авсан байсан. Цэргийн есөн албан хаагч маларигаар оношлогдсоноос долоо нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Нэг албан хаагч маларийн хүндрэлээс давхар эрхтэн системийн дутагдалд орж харамсалтай нь нас барсан. Нэг албан хаагчийн бие нэн хүнд байдалтай эмчилгээг үргэлжлүүлж байна. Малари өвчин хүнээс хүнд халдахгүй. Зөвхөн шумуулнаас хүнд халдана. Халдвар аваад эдгэрсэн хүнээс маларийн шинжилгээг гурван удаа авч, эрүүл гэж баталсны дараа эмнэлгээс гаргадаг. Эмнэлгээс гарснаас хойш 14 хоног тутамд шинжилгээ өгдөг, хяналтад явдаг.

Энхийг сахиулагчид алба хааж байх үедээ маларигаас сэргийлэх эмийг долоо хоног тутамд уудаг. Эмээ таслалгүй уусан хүн хөнгөн өвддөг. Малари нь цусны улаан эсийг гэмтээдэг, элэгний эсэд нөлөөлж элэг болон хавсарсан бөөрний дутагдалд оруулдаг” гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10