Dark Light
Нийгэм | 2023-01-05

Эрээн хот жуулчдад зориулан 22 зочид буудлыг бэлджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн гурван жилийн дараа буюу энэ сарын 8-ний Ням гарагийн 08:00 цагт нээгдэх гэж байна. Эхний ээлжид манай улсаас 300 зорчигч автобусаар тус хот руу нэвтрэх юм. 

Эрээн хотод сүүлийн гурван жил гадаадын иргэд зорчоогүй учраас хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдаагүй ч Монгол иргэдийг хүлээж авахаар 22 зочид буудлыг бэлджээ.  Зочид буудлуудын өрөө 288 юань буюу монгол төгрөгөөр 144 мянган төгрөг хүртэлх үнэтэй байна.

Хилээр гарахын тулд 48 цагийн өмнө ПСР шинжилгээ өгч, сөрөг гэсэн хариугаа авсан байх шаардлагатай. Харин БНХАУ-ын талаас орж ирэх иргэд шинжилгээ өгөхгүй, асуумж бөглөх аж. Зочид буудлуудын жагсаалттай танилцана уу!


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10