Dark Light
Нийгэм | 2023-01-06

ИНҮТ-ийн 2023 оны төлөвлөгөөнд тунхаглалын шинжтэй нэг ч ажил байхгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“ИНҮТ-ийн үйл ажиллагааны шинэчлэлт-2023” сэдэвт анхдугаар зөвлөгөөн өнөөдөр “Буянт-Ухаа” ОУНБ-ын хурлын танхимд болж, ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан ИНҮТ-ийн 2023 оны төлөвлөгөөг танилцуулж, хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөмж өглөө.

ИНҮТ-ийн 2023 оны төлөвлөгөөнд тунхаглалын шинжтэй нэг ч ажил байхгүй бөгөөд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого,  ИНЕГ-ын “Хил хязгааргүй нисэх-2030” дунд хугацааны стратеги төлөвлөгөө зэрэг бодлоготой уялдсан, одоогийн үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдсан, хэрэгжих боломжтой зүйлүүдийг тусгасан тул 100 хувь хэрэгжүүлэх бүрэн боломжтой” гэдгийг ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан онцоллоо.

“Цар хүрээтэй, хэрэгжүүлэхэд мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан, байгууллагын үйл ажиллагааг цаг алдалгүй тогтворжуулахад чиглэсэн, иргэний нисэхийн салбарын хөгжилд хувь нэмэр болохуйц 2023 оны төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх нь бидний тулгамдсан асуудал болоод байна. Тулгамдсан асуудлаа хэрэгжүүлэх түлхүүр нь “Ерөнхий заавар”-ыг үйл ажиллагаандаа ягштал мөрдөж хэвших явдал юм” хэмээн ИНҮТ-ийн дарга хэлсэн үгэндээ онцлон тэмдэглээд “Иргэний нисэхийн үндэсний төвийн ерөнхий заавар”-ын төслийн талаар  танилцуулан, цаашид ерөнхий зааврын төслийг баталгаажуулан хэрэгжүүлэх шаардлага байна гэж үзэж байгаагаа хэллээ.

2023 онд нэн тэргүүнд орлого, зардлаа тэнцвэржүүлэх замаар үйл ажиллагаагаа тогтворжуулах, бага зардлаар аюулгүй ажиллагааг хангах технологийн шийдлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ИНҮТ-ийн хүний нөөцийн дунд хугацааны бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг эхлүүлэх, ИНҮТ-ийн Ерөнхий зааврын хэрэгжилтийг хангах, “Буянт-Ухаа” ОУНБ-ын ашиглалтыг сайжруулах зэрэг асуудлуудад нэн тэргүүнд анхаарал хандуулах шаардлагатай байгааг ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан удирдах ажилтнуудад анхаарууллаа.

“ИНҮТ-ийн үйл ажиллагааны шинэчлэлт-2023” сэдэвт зөвлөгөөнд АНҮГ, НБҮГ, ЗХНГ, СЭЗТГ, ХАГ-ын дарга нар, менежер, ахлах мэргэжилтнүүд,  харьяа салбар нэгжийн дарга нар, аюулгүй ажиллагаа, дотоод хяналт хариуцсан хэсгийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10