Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар (УБЕГ)-аас өнгөрөгч оны буюу 2022 оны иргэний бүртгэлтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэж байна.
Тус газрын статистикаас гэр бүлийн мэдээллийг харвал 2022 онд нийт 17,694 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4,515 гэр бүл цуцлуулжээ. Харин зөвхөн арван хоёрдугаар сарын хувьд 1,731 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 429 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан талаар УБЕГ бүртгэсэн байна.
Гэрлэлтээ бүртгүүлсэн хосуудын хамгийн их гэрлэлтийг 25-29 насныхан эзэлж байна.
Гэр бүл цуцлалтыг хугацаагаар нь авч үзвэл 7 ба түүнээс дээш жил амьдарсан 1-4 хүүхэдтэй, хосууд ихэвчлэн салж байна.
Мөн улсын хэмжээнд 2022 онд нийт 71,005 хүүхэд төрсний бүртгэлээ нээлгэсэн байна. Үүнээс
- Эрэгтэй 36,440 хүүхэд
- Эмэгтэй 34565 хүүхэд байгаа аж.

АДМИН







Нийгэм






