Dark Light
Нийгэм | 2023-01-06

Замын-Үүд-Эрээн чиглэлийн улс хоорондын зорчигч тээвэрлэлт эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Монгол улсын Замын-Үүд сум – БНХАУ-ын Эрээн хот” чиглэлийн зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлүүлж байна.

Тасалбарыг зөвхөн онлайн тасалбар борлуулалтын систем  eticket.transdep.mn-аар бичих бөгөөд өдөрт 300 зорчигчийг хил нэвтрүүлнэ.

Иймд иргэн та дараах шаардлагуудын ханган тус чиглэлд зорчих тасалбараа авна уу. Үүнд:

1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах

2. Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу

3. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.

Цагийн хуваарь: Дг.Замын-Үүд сумаас өдөр бүр 08:00, 08:30, 09:00, 09:30,10:00,10:30,11:00 цагуудад тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

Тариф:     Том хүн – 25000₮, Хүүхэд – 12500₮                                    


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10