Dark Light
Нийгэм | 2023-01-06

Сүрьеэгийн вакциныг андуурч, 10-30 дахин тун хэтрүүлэн иргэдэд тарьжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймагт сүрьеэгийн вакциныг галзуу өвчнөөс сэргийлэх вакцинтай андуурч тарьсан асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл өглөө. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: “Сүхбаатар аймагт нохойд хазуулсан есөн иргэнд галзуугийн эсрэг вакцин хийх гэж байгаад андуурсан уу, ажилдаа хариуцлагагүй хандсан уу сүрьеэгийн вакцин хийсэн байна. Хүнд бага насанд нь сүрьеэгээс сэргийлэх үүднээс 0,1 мл-ийн сүрьеэгийн вакциныг  тарьдаг бол үүнээс 30 дахин их хэмжээгээр 1 иргэнд, 20 дахин их хэмжээгээр 4 иргэнд,  10 дахин их хэмжээгээр 2 иргэнд тарьсан ноцтой алдаа гарсан байна. Эрүүл мэндийн яамнаас томилсон Мэргэжлийн баг Сүхбаатар аймагт ажиллаж байгаа. Шаардлагатай бол эдгээр иргэдийг яаралтай Улаанбаатар хотод авчирч эмчилгээнд хамруулна.

Мөн ЭМЯ болон ХСҮТ-өөс өгсөн мэдээллээр хоёр төрлийн вакциныг сольж хийсэн анхны тохиолдол учраас хохирогч иргэд Сүрьеэгээр өвчлөхгүй байх баталгаа байхгүй. Мөн гарах үр дагаврыг бид дотооддоо бүрэн эмчлэх боломжтой  эсэхийн  хэлж мэдэхгүй байна.

Сүхбаатар аймгийн засаг даргад хариуцлага алдсан эмч ажилтнуудад хариуцлага тооцох чиглэл өгсөн. Мөн эрүүгийн цагдаагийн албанд Сүхбаатар аймгийн иргэдийн амь насанд ноцтой аюул учруулахуйц  мэргэжлийн алдаа гаргасан холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж өгөх хүсэлт тавьсан” гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10