Dark Light
Нийгэм | 2023-01-06

Шатар сонирхогчдын УАШТ маргааш Төрийн ордонд болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт маргааш Төрийн ордонд эхэлнэ.

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээнд нийт 138 шатарчин оюун ухаанаараа өрсөлдөж тунаад байгаа юм. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн нь анхан шатны (сум, дүүрэг), Хагас шигшээ (аймаг, нийслэл), шигшээ тэмцээн гэсэн гурван үе шаттай зохион байгуулж байна.

Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн нэг жилийн хугацаанд чансаа нь 2000, эмэгтэй шатарчдын хувьд 1800-аас илүүгүй, шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид оролцох эрхтэй аж. Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд оролцогчид Швейцар системээр найман өрөг тоглох бөгөөд эхний гурван байранд шалгарсан эмэгтэй, эрэгтэй оролцогч тус бүр спортын дэд мастер цолын болзлыг хангана. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авах аж. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10