Dark Light
Нийгэм | 2023-01-07

Чех, Словакийн жуулчид Монгол улсад визгүй зорчих боломжтой боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Засгийн газраас гаргасан иргэд нь Монгол Улсад жуулчлахад визийн шаардлагаас түр чөлөөлөх гадаадын 34 улсын жагсаалтад Чех, Словак улсууд багтаж байна. 

Засгийн газрын 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн тогтоолын дагуу эдгээр 34 улсын иргэд Монгол Улсад жуулчлах зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчино. Харин 30-аас дээш хоногийн хугацаагаар жуулчлах болон бусад зорилгоор Монгол руу зорчих тохиолдолд зохих ангиллын визийг урьдчилан авсан байх шаардлагатай.  

Засгийн газрын энэхүү шийдвэр нь 2023 оны 1 дүгээр сарын 4-нөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.  

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19