Dark Light
Нийгэм | 2023-01-08

Ц.Сэргэлэн гишүүн тэвнээ гаргав уу?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нүүрсний хэрэгт нэр нь зарлагдсан 17 улс төрчийн нэг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн зүүгээр хатгаад байвал зөрүүлээд тэвнэ гаргана гэж хэлснээр болж байх шиг байна Zogii.mn сайтын хошуунд хуруугаа хатгуулсан гэж үзсэн үү яасан, генерал зөрүүлээд тэвнээ гаргаж, биднийг цагдаад өгсөн байна. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Таны УИХ-ын албан ёсны сайт дахь цагаан дээр хараар, цаасан дээр үсгээр бичсэн намтар өөрөө эхний шок баримт. ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байгаад 2013-2016 онд Хятадын “Чинхуа” группийн хөрөнгө оруулалттай “Импайр газ” компанид захирал хийж сэргэлэнтсэн чинь хачирхалтай шок. Хилийн цэргийн командлагчаас шууд хятад компанийн захирал, дараа нь хятад компанийн захирлаас буцаад шууд Хилийн цэргийн жанжин болсныг чинь бид хардаж байна. Нийтдээ хилийн цэрэгт 28 жил, дунд нь Хятад компанид 3 жил. Монголын хилийн цэргийн жанжин хятад компанид ямар мэргэжил, туршлагаараа захирал болсон бэ? Буяныг бүү гаргаж, бузрыг үл оруулан хил хамгаалах хүн тэнд юугаа хийж байсан юм бэ? Ямар шог мэдээнээс болж Ц.Сэргэлэн яагаад шокорсныг эргэн сануулъя. 

…“2013-2016 онд Хятадын “Чинхуа” группийн хөрөнгө оруулалттай “Импайр газ” буюу “Хийн эзэнт гүрэн” хэмээх утга бүхий нэртэй компанийн Ерөнхий захирлаар ажиллажээ.  Монголын хилийн цэргийн жанжны удирдсан “Импайр газ” компанийн ТУЗ-д бээр дундад улсын иргэн Зоу Шин Хуа, Шү Вэй Хуа, Ванг Хуй болон Ц.Элбэгдоржийн хар багын найз Б.Отгонбаатар нараас бүрдэж байжээ. Хилийн цэргийн генералын толгойлсон компани МСS-ийн “Петро лимитэд компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Монголын хилийн цэргийн жанжин Хятадын компанийг удирдаж байхад ХХЕГ-ын ажилтан мэдээлэл устгасан асуудал таарч гарав гэдэг асуулт өөрөө хариулт нэхэж байна. Хил манах тангараг өргөсөн хүн хилээр нүүрс гаргадаг Хятадын компанийг 3 жил удирдаад, эргээд хилийн цэргийн командлагч болсныг ашиг сонирхол гэхгүй юм бол өөр юуг ашиг сонирхол гэх юм бэ? Манаачийг хэн манах юм бэ? гэдэг асуулт ч эндээс ургаж гарна”…

2013 онд нүүрсний экспортод хулгай нүүрлэснийг илрүүлж байхад, 2010-2012 онд 3800 гаруй машин улсын хилээр хоосон нэвтэрснийг тогтооход Ц.Сэргэлэн гэдэг хүн хилийн цэргийг удирдаж байсан. Тэр Ц.Сэргэлэн Та биш бол бид буруугаа хүлээе. Энгийн иргэн хотод 8 портер нүүрс оруулах гээд баригдаж хураагддаг бол Хятад руу 283 мянган тонныг бүртгэлгүйгээр хил давуулж байхад Та хил манаж байсан биш бол бид буруугаа хүлээе! АТГ-аас зарлаж, нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа 17 хүний нэг нь Та биш бол тэвнээрээ хатгаарай!


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19