Dark Light
Нийгэм | 2023-01-08

Амаржих газрын амаргүй явдлууд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Амаржих газрын дотор нь биш гадаа нь амаржих, дотор өмсдөг шаахайтай нь гадаа явуулах зэрэг хэрэг явдал гарсаар байна. Дөнгөж төрсөн эхэд гутал өмсүүлээгүйн төлөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорч, улмаар Ерөнхийлөгч болж хариуцлага хүлээсэн. Харин хасах 26 хэмийн хүйтэнд эх машиндаа нярайлсны дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд жинхэнэ сайдаас дэд сайд боллоо. Юу юугүй нярайлах гээд ирсэн хүнээс асуулт асууж анкет бөглөх, харьяаллыг тогтоох чухал уу, тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй юу?

Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр олныг талцуулсан энэ хэрэг явдалд нь аль алинд нь асуудал бий. Өвдөөд эхэлмэгц нь эмнэлэг бараадахын оронд цаг алдаж ирчхээд, хүүхдийг нь эх барьж авч байхад бичлэг хийгээд байж байдаг нь юу юм, хаалга, үүд, хаяг адресаа хэнд ч тодорхой байлгаж, сандарч мэгдсэн хүнийг ойлгож, түргэн шуурхай үйлчлэхийн оронд хүнд суртал гаргадаг нь ч юу юм.

Өргөө амаржих газрын захирал Энхцэцэгийг ажлаас халсныг тойрсон хэрүүл маргаан, эндхийнхний авлига, мөнгө нэхдэг баримтууд хөвөрсөөр л байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19