Dark Light
Нийгэм | 2023-01-09

Жэк Ма “Ant” групп дэх эрх мэдлээ алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хятадын тэрбумтан Жэк Ма “Ant” финтек группт санал өгөх 50 гаруй хувийн эрхийг эзэмшдэг байсан бол бямба гарагт хийсэн мэдээллээр түүний санал өгөх эрх ердөө 6,2 хувь болж буурсан байна.

Тус группийн хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмших бүтцийг дахин шинэчлэхээр санал нэгдсэнээр хэн нэг хувьцаа эзэмшигч дангаараа давамгайлах боломжгүй болж байгаа ажээ. Уг өөрчлөлт нь хувьцаа эзэмшигчдийн санал хураах тогтолцоог өөрчилснөөс бус эдийн засгийн ашиг сонирхолд нөлөөлөхгүй гэдгийг мэдэгдсэн байна. 

“Ant” группт Жэк Маг оруулаад 10 гол хувьцаа эзэмшигч байдаг бөгөөд тэд санал өгөх эрхээ эн тэнцүү эдлэхээр зөвшилцжээ. Тус группийг хөрөнгийнхөө хэмжээгээр Хятадад дөрөв дүгээрт, дэлхийд 36 дугаарт жагсаж буй тэрбумтан Жэк Ма 2014 онд үүсгэн байгуулж байсан юм.

Эх сурвалж: CNN

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10