Dark Light
Нийгэм | 2023-01-09

С.Батдөл: Шүүхийн шийдвэр гараагүй байхад цахимаар хүнийг ялладаг болчихож

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"УБТЗ-ын албан тушаалтан "Б" болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт ₮7.3 тэрбумыг хураан авч, түүнийг баривчилсан" талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр болж, С.Батдөлийг нэг сар цагдан хорихоор болжээ.

С.Батдөл: "Шүүхийн шийдвэр гараагүй байхад Монголд цахимаар хүнийг ялалдаг процесс үүсээд байна. Надад үүсээд байгаа хэрэг дээр цагдан хорих шаардлагагүй хэрэг гэж би ойлгосон. Хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Гэтэл намайг цагдан хорихоос өөр аргагүй байдалд оруулж, цахимаар сэвж байна. Намайг оргон зайлах гэж байна гэсэн яриа хүртэл гарсан байсан. Тийм зүйл огт байхгүй. Эцсээ хүртэл энэ асуудлыг шийдэхийн төлөө явна. Би охиныхоо сэтгэл зүйн байдалд маш их санаа зовж байна. Сүүлийн хэд хоногт цахим орчны нөлөөнөөс болж охин минь нүдээ бүлцийтэл уйлж байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10