Dark Light
Нийгэм | 2023-01-09

Хүүхдийн түр амрах өрөөг тохижуулж, хүүхдүүдэд үйлчилж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэг, хариуцлагаа биелүүлэх ажлын хүрээнд байгууллагын ажилчдын хүүхдүүдэд зориулсан ээлтэй орчин бүрдүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Онцгой байдлын газар, Бор-Өндөр хот дахь Онцгой байдлын хэлтэс, Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги тус бүр “Хүүхдийн түр амрах өрөө”-г тохижуулж, алба хаагчдын хүүхдүүдэд үйлчилж эхэллээ.

Ингэснээр бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх эрсдэлээс сэргийлэх, хүүхэд, эцэг эхийнхээ хараа хяналтад тоглож наадах эрхийг бий болгох, гэр бүлийн ажлын цагаар “хүүхдээ харах“ тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ гэж Хэнтий  аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10