Монгол Улсын Шинжлэх ухааны Академи нь олон улсын INASP байгууллагын “Онлайн сэтгүүлүүд - Journals Online (JOLs)” төслийн дэмжлэгтэйгээр Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн нэгдсэн платформ – Mongolia Journals Online (MongoliaJOL)-ийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Тус платформын баг нь Монгол улсад хэвлэгдэж байгаа эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, чанарыг олон улсын түвшинд хүргэх, онлайн хэлбэрээр түгээх, сурталчлах болон сэтгүүлийн редакцын багийг чадавхжуулахад сүүлийн 10 орчим жил идэвхтэй ажиллаж ирсэн. Одоогийн байдлаар ШУА, ХААИС, ШУТИС зэрэг байгууллагуудын эрдэм шинжилгээний 7-н сэтгүүлтэй хамтран ажиллаж, тэдгээрийг Google Scholar, DOAJ, Dimensions, CNKI болон бусад хайлтын болон үнэлгээний системүүдэд индексжүүлж иржээ.
Тэгвэл өнгөрөгч оны сүүлээр Монгол улсаас 2 дахь сэтгүүл олон улсын SCOPUS мэдээллийн санд бүртгэгдэж байна. Ингэснээр Монгол мэдлэг дэлхийд танигдах боломж бидэнд нээгдэж байгаа томоохон амжилт юм.
Жил бүр албан ёсоор зарладаг Элсэвиэр (Elsevier)-ийн салбар Скопус (Scopus)-ийн мэдээллийн сангийн үндсэн шалгууруудыг хангасан ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн “Mongolian Journal of Chemistry” сэтгүүл нь олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн нэр хүнд бүхий CiteScore, SJR болон SNIP үнэлгээнүүд хийгдсэн Монголын анхны сэтгүүл болж байжээ.
АДМИН








Нийгэм






