УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Өргөө амаржих газрын эх баригч С.Энх-Амгаланг хүлээн авч уулзаж, талархал илэрхийллээ. Өргөө амаржих газрын эх баригч С.Энх-Амгалан нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд эх нярайг машинд эх барьж авсан юм.
Өргөө амаржих газрын эх баригч С.Энх-Амгалан: "Сэтгэл санаа тайван юм шиг хэр нь хоолноос гараад тухайн үедээ нэлээн хямарсан. Ээж, хүү хоёрыг эмнэлгээс гарлаа гэхэд л сэтгэл тайвширсан даа. Биеийн байдал нь хэвийн байгаа. Манай эмнэлгийн зүгээс шаардлагатай гэсэн бүх шинжилгээг авсан байна лээ. Тухайн үйл явдал болоход удирдлагууд маань ямар хэцүү нөхцөл байдалд ажилладаг вэ гэдгийг ойлгож авсан. Байгууллагынхаа нэр хүндийг унагачихлаа, надаас болчихлоо доо гэж бодохоор хэцүү санагдаж байсан. Бүх юм голдиролдоо орох гэж байхад нь би дахиад нэрмээс болчихлоо гэдэг бодол хамгийн хэцүү нь байсан. Яагаад гэвэл ажлын анхны гарааг эхлүүлж байхад намайг тосож, авсан байгууллага. Манай хамт олон сайхан хүмүүс байдаг. Ийм нөхцөлд орсонд үнэхээр их харамсаж байна" гэв.
АДМИН








Нийгэм






