Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Нуурын ... дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 7-ны өдрийн 11:15 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн У-ийн 6х9 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн У /57 настай, эмэгтэй/-ийн 2 гар, нүүрний хэсэг түлэгдсэн байсныг тус хорооны өрхийн Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.
Нийгэм | 2023-01-09
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






