Dark Light
Нийгэм | 2023-01-09

С.Бямбацогт: Төмөр замчдын үр дүнгийн цалинг 200 хувиар тооцно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"УБТЗ-ын албан тушаалтан "Б" болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт ₮7.3 тэрбумыг хураан авч, түүнийг баривчилсан" талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Уг асуудлыг өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хүүх хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан /  Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт  байгаа  бол яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана / гэснийг   үндэслэн  С.Батдөлийг   1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн юм. 

Дээрх асуудалтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд С.Баямбацогт өөрийн цахим хуудасны байр сууриа илэрхийлжээ. 

УБТЗ-д бугшсан авлигын асуудал 16000 төмөр замчдын маань урмыг хугалсанд үнэхээр харамсаж байна.

Тэрбээр: Энэ асуудлыг үндсээр нь таслан зогсоож, холбоотой бүх этгээдэд хатуу хариуцлага тооцож хуулийн байгууллагад шилжүүлэх болно. ‼️

Мөн төмөр замчдынхаа өнгөрөгч оны үр дүнгийн цалинг 100 % биш 200 %-иар тооцож олго гэсэн чиглэлийг УБТЗ—ын удирдлагад Сайдын шуурхай хуралдаанаар үүрэг болголоо.

Авлигачдад халгаатай, ажилтнууддаа ээлтэй байж Төмөр замын салбар зөв голдрилоор хөгжинө гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10