Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон эмийн сан хооронд 2022 онд байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний биелэлтийг дүгнэхэд шаардлагатай материалуудыг заасан хугацаанд ирүүлэхийг сануулжээ.
1. Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий эмийн сангууд нь 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн дотор харьяа Эрүүл мэндийн даатгалын хэлтэст;
2. Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий эмийн сангууд нь 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн дотор gereelelt@emd.gov.mn цахим хаягаар тус тус ирүүлэх;
3. Заасан хугацаанд материал ирүүлээгүй, хугацаа хоцроож ирүүлсэн болон шаардлага хангаагүй материалыг хүлээн авахгүй бөгөөд гэрээг дүгнэхгүй болохыг анхааруулсан байна.
Энэ нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны “Нийслэлийн гэрээ бүхий эмийн сангуудад гэрээний хэрэгжилтэд хяналт хийх” удирдамжийн дагуу хяналт, шалгатад хамрагдсан эмийн сангууд хамаарахгүй талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас сануулсан байна.
АДМИН








Нийгэм






