Dark Light
Нийгэм | 2023-01-09

УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор авч хэлэлцэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр УИХ дах МАН-ын бүлгийн хуралдаан хуралдлаа. Уг хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийхэнд мэдээлэл өгсөн юм. 

Хурлын үеэр Хөгжлийн банкны хэрэг болон нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдах уу мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудлыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор хэлэлцэх эсэх талаарх сэтгүүлчийн асуултанд бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр:

Ч.Ундрам гишүүнтэй холбоотой асуудлаар иргэдийн зүгээс Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд нилээд өргөдөл, хүсэлтүүдийг ирүүлсэн. Тиймээс энэ асуудлыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хэлэлцэнэ. Харин Хөгжлийн банк болон нүүрсний хулгайд холбогдсон гишүүдийн хувьд хуулийн байгууллага эцэслэн шийдьэрлээгүй байгаа учраас одоогоор хэлэлцэх боломжгүй гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10