Dark Light
Нийгэм | 2023-01-10

Самарт яваад сураггүй болсон иргэнийг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Асгат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т 4 хүн самар түүж явснаас иргэн У 1 сарын 8-ны өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 1 сарын 9-ний өдрийн 01:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Булган сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн У /25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 1 сарын 9-ний өдрийн 15:25 цагт Ихтамир сумын Хан-Өндөр багийн Их-Өлөнт гэдэг газарт төөрсөн явж байхад нь эсэн мэнд /сураггүй болсон газраас зүүн хойд зүгт 14 км-т, биеийн байдал хэвийн/ олж, Булган сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10