Dark Light
Нийгэм | 2023-01-10

БНХАУ: Хэнань мужийн иргэдийн 90 хувь нь ковидын халдвар авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ гаднын улс орнуудад хилээ нээсэнтэй холбогдуулан халдварын тархалт огцом нэмэгдэж болзошгүй байна. Орон нутгийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр Хэнань мужийн нийт оршин суугчдын 90 орчим хувь нь коронавирусийн халдвар авчээ.

Тус муж нь Хятадын хамгийн их хүн ам оршин суудаг гурав дахь муж юм. Эндэхийн 88,5 сая оршин суугч бараг бүгдээрээ халдвар авсан гэж мэдээлжээ. Энэ нь Засгийн газар иргэдийн жагсаал тэмцлийн дараа тэг ковид бодлогыг сулруулсантай холбоотойгоор ойрын өдрүүдэд халдварын тархалт эрс нэмэгдсэн үйл явдал гэж мэргэжилтэн хэлсэн байна.

Албан ёсны мэдээлэлд Хятадад халдвар авсан иргэдийн 2 сая даваад байгаа юм. Өнгөрөгч ням гарагт хилээ чөлөөтэй нээснээс хойш зөвхөн дотооддоо 34,7 сая иргэн зорчсон гэж мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ сарын сүүлээр цагаан сарын баяраа тэмдэглэх тул сая сая иргэн дотооддоо болон хилийн чанадаас зорчин ирэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10