Dark Light
Нийгэм | 2023-01-10

"Тарилга андуурагдаж хийгдсэн 7 иргэнд шинээр үүссэн өвчлөл байхгүй"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймагт сүрьеэгийн вакциныг галзуу өвчнөөс сэргийлэх вакцинтай андуурч тарьсан талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлсэн. Уг асуудалтай холбоотой өчигдөр Сүхбаатар аймгаас тарилга андуурагдаж хийсэн 7 иргэнийг  ХӨСҮТ-д тээвэрлэгдэн авчирсан талаар мэдээллээ.

Эмнэлзүй эрхэлсэн захирал Ц.Чинбаяр: "Өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-ний өдрийн 20 цагийн орчимд Сүхбаатар аймгаас 7 иргэнийг хүлээж авсан. Одоогоор эдгээр 7 иргэний хувьд тарилга андуурагдаж хийсэнтэй холбоотойгоор шинээр үүссэн өвчлөл байхгүй байна. Эдгээр 7 иргэнийг 3 нь өмнө нь архаг суурь өвчинтэй байсан тэр хэмжээндээ өвчлөл нь байгаа. Нэмэгдсэн зүйл байхгүй. Одоогийн байдлаар хүнд, хүндэвтэр гэж үнэлэхээр хэмжээнд биш байна. 7 иргэний тухайд тарилга хийсэн газарт нь улайлт үүсэж, 2 хүний тухайд үрэвсэлтэй, шүүс гарсан байдалтай байна. Ямар нэгэн байдлаар галзуу өвчнөөс сэргийлэх тарилгыг хийх шаардлагагүй гэж үзэж байгаа. Галзуу өвчнөөр өвчлөх эрсдэлгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Сүрьеэ өвчний төрмөл өвчнөөр өвчлөх эрсдэл маш бага хувьтай гэж үзэж байгаа. Гэсэн хэдий ч гарч болох хүндрэлийг тооцоолж, тухайн иргэдийг хянаж, цаашдын эрүүл мэндийг нь онцгой анхаарч байгаа" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10