ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ: "Томуу, томуу төст өвчний өвчлөл сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд тогтвортой нэмэгдэж байна. Нэгдүгээр сарын 9-ний байдлаар амбулаториор үйлчлүүлж буй үйлчлүүлэгчийн 13 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Өнгөрсөн долоо хоногоос 3 хувиар нэмэгдсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 30 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 72 хувь, хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 85 хувь, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 76 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Үүнээс 7 хувь нь хүнд, 60 хувь нь хүндэвтэр, 30 хувь нь дунд гэсэн эмнэлзүйн ангилалтай байна" гэлээ.
АДМИН








Нийгэм






