Dark Light
Нийгэм | 2023-01-10

Улсын хэмжээнд дизель түлшний 21 хоногийн нөөцтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 106,611 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 6,109 тн, АИ-92 автобензин 39,125 тн, АИ-95 автобензин 4,164 тн, Дизель түлш 53,254 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 37 хоног, АИ-92 автобензин 29 хоног, АИ-95 автобензин 31 хоног, Дизель түлш 21 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Оны эхний 10 хоногт нийт 38.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 автобензин 0.05 мян.тн, АИ-92 автобензин 6.4 мян.тн, АИ-95/98 автобензин 0.6 мян.тн, Дизель түлш 27.5 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 0.9 мян.тн, Жет А-1 түлш 0.0 мян.тн, бусад бүтээгдэхүүн 3.0 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10