Dark Light
Нийгэм | 2023-01-10

Вирусээр халдварлагдсан шүлс, нус, цэрний дуслаар халдвар тархана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Вирусээр халдварлагдсан шүлс, нус, цэрний дуслаар Респиратор-Синцитиаль Вирусийн халдвар тархана. 

Өндөр эрсдэлтэй хүмүүс: 

- 5 хүртэлх насны хүүхэд 

- Биеийн дархлаа сул хүн 

Халдвар авснаас хойш 3-7 хоногт дараах шинж тэмдэг илэрнэ. 

- Халуурах 

- Ханиалгах 

- Шингэн нус гоожих

- Хамар битүүрэх

- Цээж хөндүүрлэх

- Амьсгаадах 

- Хоолой бачуурах

Эмчилгээ 

- Шингэн зүйл ихээр уух 

- Шинж тэмдэг дарах эмчилгээ хийх / өвдөлт намдаах, халуун бууруулах гэх мэт/ 

RSV вирусийн халдвар авсан үед тусгайлан эмчилгээ байхгүй. 7-14 хоногт биеийн дархлаанаас шалтгаалан эдгэрнэ. 

Урьдчилан сэргийлэлт 

- Ханиалгаж, найтаахдаа тохой сугандаа найтаах

- Гараа бохирдох бүрт савандаж, угаах

- Аяга, таваг, ахуйн зүйлсээ дамжуулан хэрэглэхгүй байх 

- Халдвартай хүнтэй ойр байх, удаан хугацаагаар хамт байхаас зайлсхийх


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19